УИХ-ын гишүүн З.Энхболд өөрийн мэдээллийн хуудсыг Фэйсбүүкт нээгээд байна. Энэ нь одоогоор 23 хүнд таалагджээ. Эхний тэмдэглэлээ “Батсүмбэрт Хархорины цэцэрлэгчид чацаргана хураав” гэсэн өгүүлбэрийг нэг зурагтай оруулсан аж. Тэгвэл 11 хоногийн өмнө Сангийн сайд С.Баярцогт бас Фэйсбүүкт нэгдсэн гэнэ. Түүний хувьд уг сүлжээний гишүүн нь бөгөөд 423 “найз”-тай болж амжжээ. Энэ хугацаанд С.Баярцогт “За, энэ Фэйсбүүк ч нэлээн цаг үрэх шинжтэй эд байна шүү... Нэг заваараа орж тухтайхан оролдъё” гэж бичсэн байна.
Шинэ сонгуулийн яриа хүчээ авч буй энэ үед төрийн түшээд олон нийтийн сүлжээнд нэгдэж байгаа нь өөрсдийн сурталчилгаагаа алгуурхан эхлүүлж байгаагийн илрэл болов уу. Олон нийтийн харилцааны өөр нэг сүлжээ болох Твиттерт төрийн өндөрлөгүүдээс идэвхтэй гишүүн хэд бий. МАН-аас Ё.Отгонбаяр, Г.Занданшатар сайд, Ж.Сүхбаатар гишүүн бол идэвхтэй “жиргээчид”. Харин АН-аас Х.Тэмүүжин, З.Энхболд, Д.Ганхуяг, сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар Твиттертээ “мундаг”. ИЗНН-ын Твиттер дэх төлөөлөл нь Д.Энхбат гишүүн юм. Харин С.Баярцогт сайд жиргээнд хараахан нэгдээгүй байгаа юм.
Сонгууль ойртох тусам бусад төрийн түшээ маань олон нийтийн сүлжээнд нэвтэрч, олон “найзтай” болох биз ээ.