Нийслэлд бүх нийтээр мод тарих “Ногоон хот аян 2011” өдөрлөг маргааш болох гэж байна. Сүхбаатарын талбайд өглөө 11 цагт нээх уг арга хэмжээг нийслэл Улаанбаатар хотын 372 жилийн ойд зориулан хийж байгаа юм. Туул, Сэлбэ, Улиастайн голын дагуу гурван чиглэлд цэвэрлэгээ хийж, мод, бут сөөгний үзэсгэлэн худалдаа зохион явуулах аж. Байгаль хамгаалах, амьдрах орчноо сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, экологийн соёл, ухамсар төлөвшлийг бий болгох зорилготой уг аянд оюутнууд оролцоно. Тодруулбал МУИС, МУБИС, ХААИС, Эко-Ази дээд сургуулийн залуус, цэргийн анги, төрийн болон ТББ-ын төлөөллийг хамруулахаар болжээ.