Хотын даргад холбогдох шүүх хурал Захиргааны хэргийн шүүхэд болох байсан ч хойшиллоо. Учир нь хотын захиргаанаас ирүүлэх ёстой “Алтай констракшн”-нд олгож байсан газрын зөвшөөрлийн эх хувийг бус хуулбарыг явуулсан байжээ. Иймд шүүх хурлыг ирэх баасан гариг хүртэл хойшлуулсан байна. Хэргийг сануулбал, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын автобусны буудлыг хажууд байрлах 0,9 га газарт “Алтай констракшн” ХХК-ынхан орон сууц барих ажлыг эхлүүлсэн ч хотын дарга Г.Мөнхбаярын 370 тоот захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан юм. Хотын даргын захирамжаас болж, тус компанид 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн нэхэмжлэл гаргаад байгаа аж.
Б.ЧИМЭГ