Нийслэлд байгуулж буй 10 таксины зогсоолын эхний буудлыг өнөөдөр хүлээн авлаа. Баянгол дүүргийн гурав, дөрөвдүгээр хорооллын иргэд автобусны эцсийн буудлын орчмоос таксигаар тогтмол үйлчлүүлэх боломжтой болж байна. Дээрх буудлыг иргэд таксинд гар өргөн үйлчлүүлдэг төвлөрсөн хэсгийг судалж, 10 цэгийг тодорхойлсон ажээ. Нийтийн тээврийн газар, “Улаанбаатар такси транспорт” компанийхан хамтран энэ ажлыг гүйцэтгэж байгаа.
    Иргэдэд үйлчилж байгаа 10 аж ахуйн нэгжийн 500 такси хөдөлгөөнд оролцож байна. Харин эдгээрт нэгдсэн зогсоол, буудал шаардлагатай байсан учраас иж бүрэн шийдэлтэй буудлыг байгуулсан аж.
    Улаанбаатар хотод такси үйлчилгээ анх 1954 онд бий болжээ. Такси үйлчилгээ 1990-ээд оны сүүлчээр өмч хувьчлалын нэрийн дор үгүй болж 2000 оноос дахин сэргэсэн бөгөөд 2003 онд таксийн тоо дээд цэгтээ хүрч 61 байгууллагын 3960 тээврийн хэрэгсэл буюу нийслэл хотын 1000 хүн тутамд 3-4 такси ноогдон, дэлхийн хөгжингүй орнуудын хэмжээнд хүрч байсан байх юм.