Өнөөдөр Улсын начин Ц.Улаанхүүгийн давж заалдах шатны шүүх Нийслэлийн шүүхэд болно. Түүнийг Зүүн Өмнөд Азийн орон руу 43 капсул Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан гаргахыг завдсан гэх үндэслэлээр буруутгаж, Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн ял оноосон юм. Хурлын өмнө түүний өмгөөлөгч Д.Халзангаас цөөн асуултад хариулт авлаа.
-Өнөөдөр ялах магадлал хэр байгаа бол?
-Хэлж мэдэхгүй юм. Шүүх бүрэлдэхүүн ямар байдлаар, хэрхэн шийдэхээс бүх зүйл хамаарна. Өмнөх хурлын шүүх бүрэлдэхүүн хэтэрхий нэг талд үйлчилсэнийг хэн хүнгүй мэднэ. Иймээс өнөөдрийн хуралд энэ бүхнийг хэлэх бодолтой байна. Хэрэв хэрэг хийсэн нь нотлогдвол хуулийн дагуу 10-15 жилийн хорих ял ногдуулах учиртай. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хэрэгт 11 жил нь нэлээд доод хэмжээ гэсэн үг. Харин хилсээр гүтгэгдээд ял авбал харамсалтай. Хэрэг эргэлзээтэй байхад аль нэг талыг буруутгаж болохгүй. Хамгийн гол нь хэргийг мөрдөн байцаалтад буцаах ёстой байтал шууд ялласан нь хачирхалтай санагддаг.
-Жил хасагдах магадлал бий юу?
-Зүйл ангиасаа л хамаарна. Хэрэв 192.3 гэх зүйл ангийг шүүх бүрэлдэхүүн хэвээр баталвал 11 жилээс хасагдах магадлал бараг байхгүй. Начны оруулж ирсэн гэгдээд байгаа героин, морфин зэргийн хэмжээ бас нэлээд эргэлзээтэй байгаа л даа. Тухайлбал, шүүх хурал дээр нэг грамыг нь олон улсын жишгээр 250-300 ам.доллар гэж тооцож үзээд онц их хэмжээ гэж тодорхойлоод байгаа юм. Тэгэхээр олон улсын жишиг гэсэн тодорхойгүй томъёоллоор хар тамхины хэмжээг гаргаж ирээд байгаа нь учир дутагдалтай санагдаад байгаа юм.
-Начинтай уулзсан уу. Биеийн байдал нь ямархуу байна?
-Уулзсан. Сайн байгаа.
Б.ЧИМЭГ
штйауыю