Танхай, дээрэм, хулгай, хүн амь, хүчингийн хэргийг бүлэглэн үйлдсэн гэх Н.Тодбилгүүн, Г.Болдбаатар, Б.Мягмарсүрэн, Д.Отгонболд, Б.Алтангэрэл, Г.Ганбат, Б.Баяртогтох, Ц.Мөнхтөр, Н.Эрдэнэбаатар, Н.Эрдэнэ-Оргил, Э.Гансүх, Х.Ууганхүү нарын 12 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болно. Тэднийг эрүүгийн хуулийн 91.2, 145.3, 147.2, 181.3, 126.2.6 гэх зүйл заалтаар буюу танхайн сэдэлтээр хүнийг санаатай хөнөөсөн, довтлох замаар бусдад их хэмжээний хохирол учруулсан, бүлэглэн зохион байгуулалттай хулгайн хэрэг үйлдсэн, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдыг дээрэмдсэн, танхайрах гэмт хэрэг даван үйлдсэн, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Шүүх хуралд улсын яллагчаар Ц.Насанбат, шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Б.Баярням, Д.Энхбаяр, А.Батмандах, С.Одгариг, Ц.Итгэл, Х.Оюунсүрэн, Б.Наранцэцэг, Ж.Ариунаа, А.Ядмаа, Л.Данзанноров, Б.Бүрнээ, илтгэгч шүүгчээр Д.Дамдин-Од нар оролцох аж. Анхан шатны шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд өнгөрсөн долдугаар сард болж, хэрэгтнүүдэд 10-15 жил хүртэлх ял ногдуулж байсан юм. Хэрэгт 18-25 насны залуус холбогдсон бөгөөд Н.Эрдэнэбаатар, Н.Эрдэнэ-Оргил нар нь ах дүү хоёр аж.
Б.Золбоо