Нийслэлийн Онцгой байдлын газар, Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газартай хамтарч хүүхэд, залуусын дунд болзошгүй аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж байна. “Шуурхай бүлэг 105”, нийслэлийн Аврах отрядын үйл ажиллагааг ЕБС-ийн 45, 105 дугаар сургуулийн сурагчдад танилцуулсан байна. Учир нь өнөөдөр гамшгийн аюулыг бууруулах олон улсын өдөр юм. НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор баталсан уг өдрийг “Гамшгийн эрсдлийг бууруулахад хүүхэд, залуусын оролцоо” уриатай өнгөрүүлж байгаа аж. Энэ өдрийг тохиолдуулан “Газар хөдлөлтийн гамшгийн үед анги сургуулиа орхих”, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр онолын хичээлийг нийслэлийн сурагчдад заасан байна.