Туялзуур сэлмийн ДАШТ-д хүнд сэлмийн төрөлд хүч сорьсон Э.Баярбат урьдчилсан шатанд Бермудын тамирчин Т.Стивенсийг 5:4-өөр, эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Э.Орхон Шри-Ланкийн А.Сатарсингийг 5:4-өөр мөн ялж Монголын фенсингийн түүхэнд ДАШТ-ээс эрэгтэй, эмэгтэй төрлүүдэд анхны ялалтыг авлаа. Гэвч түүний дараа Баярбатын хувьд хэсэгтээ Египет, Норвеги, Литва, Беларусь, Финландын тамирчдад хожигдсон бол Орхоны хувьд Канадын нэрт тамирчин, Эйнсли Свитцертэй эн тэнцүүхэн өрсөлдөж 4:5-аар харамсалтайгаар хожигдож, улмаар БНСУ, Казахстан, Бразил болон Финландын тамирчдад ялагдаж тэмцээнийг өндөрлүүллээ. Мөн энэ удаагийн ДАШТ Италийн Катанья хотод болж байгаа бөгөөд эхний медалийн эзэд өчигдөр тодорсон юм. Одоогоор хоёр багц медалийн эзэд тодроод байгаагаас эрэгтэй илд сэлэмний төрөлд эзэн орон Италийн Алдо Монтано олимпийн аварга Германы Николас Лимбакийг ялж анх удаагаа аварга болжээ.
Б.Хуяг