Голландын Винсхотен хотод болсон хэт холын марафон гүйлтийн 25 дахь удаагийн ДАШТ-ий мастеруудын ангиллын 100 км-ийн төрөлд оролцсон манай тамирчин Д.Дамдинжав 5-байранд оржээ. Тэрээр энэ удаад 11.11.20 цагийн амжилт үзүүлж барианд орсон ч өөрийнх нь хувийн дээд амжилт 9.30.00 юм. Тэрээр “Уралдахад цагийн зөрүү, хоолны асуудал нөлөөлснөөс болж тэмцээний дундуур шөрмөс нь татаж иллэг хийлгэсэн нь цаг алдахад хүргэсэн, мөн бугуйн цаг нь эвдэрснээр цагаа хуваарилахад бэрх байсан, унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр тэр яахав, би юуны тулд энд ирлээ, иймхэн зүйлээс болж зорилгоосоо няцахгүй гэж бодон уралдсан” хэмээн ярьжээ. Манай тамирчны урд Беларусь, Финлянд, Германы тамирчид оржээ. Бусад улсын тамирчид тусгайлан хоол хүнс, техникээр нарийн хангагдаж ирсэн байхад манайхны цаг, хоол гэхчилэн жижиг асуудлуудаас болж амжилт гаргах боломж хаагдаж байгаа нь төр засгийн зүгээс анхаарал тавих хэрэгтэйг сануулж байгаа бус уу!
Б.Хуяг