Зохиогчийн эрхийн маргаанаас болж АНУ, Герман, Япон, Солонгос, Нидерланд зэрэг есөн орны шүүхэд өргөдөл гаргаад байгаа “Apple” болон “Samsung” компанийн шүүх хурал Австралид боллоо. Тус улсын шүүхээс Өмнөд Солонгосын “Samsung” компани нь “Apple”-ийн iPad болон iPhone-ийн технологи, загвар болон дизайныг хуулбарласан гэж үзжээ. Тиймээс “Samsung”-ийн зарим гар утас болон бичил компьютерийг Австралид худалдахыг хориглосон байна. Харин Өмнөд Солонгосын компани “Apple”-ийг 3D технологийг нь бүтээгдэхүүндээ ашигласан гэж зарга үүсгэн. Тэд өнгөрсөн долоо хоногт “Apple-ийн iPhone 4S загварын утсыг Франц болон Италид зарахыг зогсооно хэмээн мэдэгдээд байгаа. Тиймээс АНУ-ын компани энэ удаа маргаанд ялсан ч асуудал үүгээр дуусахгүй бололтой. Электрон бараа, гар утасны зах зээл дээр хамгийн эрэлттэй байгаа бүтээгдэхүүнээ авч үлдэхийн тулд аль аль нь бууж өгөх бодолгүй байгаа юм.
Б.Баярмаа