Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүүд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд боллоо. Түүнийг Зүүн Өмнөд Азийн орон руу 43 капсул Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан гаргахыг завдсан хэмээн Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутган, Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн ял оноосон юм. Харин давж заалдах шатны шүүх хурлаар түүний ялыг хэвээр баталжээ. Хурал даргалагч шүүгчээр Б.Сарантуяа,Ц.Улаанхүүгийн өмгөөлөгчөөр Д.Халзан, Д.Алтанцол нар оролцож, ажилласан байна.
Б.Золбоо