

"Xstract" компанийн үнэлгээгээр “Овоот толгой” ордын нөөц 23 орчим хувиар нэмэгдэж, 219 сая тонн болжээ. Энэ нь өмнө явуулсан судалгаанаас 41 сая тонноор өссөн үзүүлэлт юм байна. Ингэснээр уг ордод үйл ажиллагаа явуулах хугацаа уртасч 20 жил болох аж.
Тус компанийнхан "Овоот нь Тавантолгойн дараа орох Монголын хоёр дахь том нөөцтэй орд" гэж мэдээлэв. Мөн "Mongolian mining corporation" эзэмшдэг 139 сая тоннын нөөцтэй Ухаа худагийн орд гуравдугаарт эрэмбэлэгддэг хэмээн дүгнэжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)