Хэн нэгний бодлыг хулгайлж эсвэл хэн нэгэн таны бодлын ертөнцөд нэвтэрч чадна гэдэгт та итгэдэг үү? Санаа бодлыг зөвшөөрөлгүй хуулах, түүнд нэвтрэх нь хууль бус хэрэг.
   Тэгвэл “Бодлын хулгайч” гэсэн өвөрмөц нэртэй нэгэн киног “Wisdom” продакшн бүтээсэн байна. Киног нэгэн үе шуугиан тарьж Монголын анхны ерөнхийлөгчийг хууран улсын төсвөөс 90 сая төгрөг авч байсан нэгэн хүний бодит амьдралын түүхээс сэдэвлэн бүтээжээ. Энэ хүн бол “90 сая”-ын Гансүх юм. Хэрвээ дээрх явдлын талаар урд нь сонсож байгаагүй бол, киног үзсэнээр Гансүхийн сонирхолтой, ээдрээтэй амьдралыг мэдэх боломжтой хэмээ уран бүтээлчид нь ярьлаа. Уг киноны ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бол гол дүрийг жүжигчин Б.Амарсайхан бүтээжээ. Мөн киноны зураг авалтыг хорих анги болон Хятад улсад хийсэн ба 300 хоригдлыг оролцуулсан байна.
Б.Хуяг