Австралийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй “Aspire Mining” компани Хөвсгөл аймгийн нутаг дахь Овоотын нүүрсний орддоо хөрөнгө оруулах зорилгоор 80 сая ширхэг хувьцаа шинээр гаргасан нь амжилттай борлогджээ. Арилжаа явагдсан тухайн өдрийн хувьцааных нь ханш 44.5 цент байсан бол тус компани шинээр гаргасан хувьцаагаа 41 центээр санал болгосон бөгөөд үүний дүнд 32.8 сая долларын хөрөнгө босгожээ. “Aspire Mining” компанийн 100% эзэмшдэг Овоотын орд нь батлагдсан 93.3 сая, таамаг 237 сая, нийт 330 сая тонн сайн чанарын нүүрсний нөөцтэй юм. Мөн энэ компани Хөвсгөлд нүүрсний дахин хоёр, Сэлэнгэ аймагт төмрийн хүдрийн нэг ордод хайгуул хийх лиценз эзэмшдэгээс гадна Мөрөн Эрдэнэтийн хооронд төмөр зам тавихаар судалгаа хийж байгаа ажээ.