Германы "Шпигель" сайтад Ангела Меркелийн айлчлалын талаар ийм нэгэн нийтлэл гарчээ. Уг нийтлэлийг товчлон хүргэе.
   Ангела Меркелийг Монголд айлчлахаас долоо хоногийн өмнө Германд "Монголд тавтай морил, Канцлер Меркель" хэмээх лоозонг өлгөсөн байжээ. Шинжээчид тагнуулч хэмээн сэжиглэгдэж буй этгээдийг суллах шийдвэр гаргасан нь хатагтай Меркелийн айлчлалтай холбоотой болохоор тэд ийнхүү талархаж байна хэмээн бичсэн байна. Энэхүү лоозонг өлгөсөн нь тэдний үзэж байгаагаар илт талархсан хэрэг боллоо. Харин Герман юуны тулд Канцлерийн хийх айлчлалын өмнөхөн Б.Хурцыгсуллав. Герман ч мөн Монголд илт долигоносон хэрэг байв уу. Харин энэ бүхэн юуны тулд байв. Германы Канцлер Ангела Меркелийг Улаанбаатарт айлчлал хийнэ гэдгийг мэдэгдэхээс өмнө Германы тал Хурцыг шоронд хорих ёстой гэсэн байр суурьтай байсан боловч гэнэт сулласан. Хэргийн мөрдөгч энэ шийдвэрийг бодит байдлыг үгүйсгэсэн, сөрөг үр дагавартай хэмээн хэлсэн байна.
   Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын албан ёсны уулзалт дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаад байсан. Тэд Б.Хурцын хэргийн талаар ярилцана хэмээн таамаглаж байсан хэдий ч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлт энэ уулзалтын үеэр Б.Хурцын хэргийг сөхөхгүй хэмээн мэдэгдсэн байна. Ангела Меркелийн айлчлал 16 цагийн нарийн хуваарийн дагуу явагдана. Тиймээс энэ талаар ярилцах хугацаа огт гарахгүй хэмээн мэдэгдсэн ч тэд ямар нэгбайдлаар энэ хэргийн талаар ярилцах нь ойлгомжтой. Ангела Меркель Монгол Улсад айлчлах шийдвэр гаргахаасаа өмнө ОХУ-д хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцалж гэнэтхэн Монгол руу явах болсон. Германууд монгол улстай эрдэс баялаг, газрын хэвлий дэх ашигт малтмалын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа учраас энэхүү айлчлалыг онцолсон хэмээн тэрээр мэдэгдсэн. Тиймээс ийм том хэрэгтэй холбоотой хүнийг сулласан нь Германы тал ямар нэг зүйлээр наймаалцсан нь ойлгомжтой болов. Энэ нь магадгүй түүний онцолсон ашигт малтмалын салбар ч байж болох юм. Б.Хурц үнэхээр Германы өгөөш болсон бол энэ нь тун удахгүй илрэх биз ээ.
   Энэхүү хэрэг нь Франц, Их Британи, Герман зэрэг орнуудыг дамнасан томоохон хэрэг юм. Үүнээс шалтгаалан Германы хуулийн томоохон байгууллагууд болох Холбооны улсын Прокурорын алба болон Холбооны улсын шүүх танхимын хооронд ширүүхэн тэмцэл ч өрнөөд амжсан. Энэ бүх хэрэг нэгэн аллагаас үүдэлтэй. Улаанбаатар хотод 1998 оны аравдугаар сарын 2-нд баг зүүсэн хоёр хүн тухайн үеийн Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан, дараагийн Ерөнхий сайд болох хамгийн их магадлалтай залуу удирдагчийн гэрт нь бүлэглэн орж амийг нь хороосон. Энэхүү хэрэг нь дөнгөж өдөлсөн дэгдээхий шиг байсан ардчилсан хөдөлгөөнийг сааруулахад хүргэсэн. Энэ нь хуучин коммунист нам МАХН-д сайхан боломж болж тэд ч энэ хэргийн буруутанг олж илрүүлнэ хэмээн ард түмэнд амлалт өгч байсан юм. Өөрөөр хэлбэл тус нам энэ хэрэг дээр тоглосон далд ажиллагаа болсон байдаг. Монголын эрх баригчид иргэн Д.Энхбатыг энэ хэрэгт буруутай гэдэгт ард түмнийг итгүүлсэн. Д.Энхбат өмнө нь хулгай, залилан зэрэг хэд хэдэн зүйлээр буруутгагдан шоронд ороод байсан бөгөөд 1998 оны долдугаар сард буюу уг аллага болохоос хоёр сарын өмнө суллагдаад байсан байна. 2000 онд түүнийг буруутай болохыг баталсан ч тэрээр Германд гэр бүлийнхээ хамт цагаачилсан байсан юм. 2002 онд тэрээр Франц руу нүүж хуурамч нэрээр орогнож байжээ. Энэ үед интерполын Монгол дахь хэсэг түүнийг хайж эхэлсэн юм. Д.Энхбатыг эрэн сурвалжлах ажиллагаа амжилтгүй болсон тул Монголын эрх баригчид өөр байр суурьтай болж эхэлсэн байна. Тэд Д.Энхбатыг албан хүчээр Монголд авчрах үүрэг өгсөн бөгөөд энэ үүргийг Б.Хурц гүйцэтгэн түүнийг эх оронд нь авч ирсэн. Анх Б.Хурц өөрийн дураар түүнийг хууль бусаар баривчлан Монголд авч ирсэн гэдэг боловч үүний цаана Монголын эрх баригчид холбоотой байсан юм. Тиймээс ч тэд Б.Хурцыг суллах тал дээр уйгагүй зүтгэсэн. Д.Энхбатыг мэддэг гэх хоёр эмэгтэйн нэг нь 2003 оны тавдугаар сард Б.Хурц тэргүүтэй хүмүүс Францын Ле Хавре хотын зүүн хэсгээс түүнийг баривчилсан хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Д.Энхбатыг тавдугаар сарын 18-нд Монголын үндэсний агаарын тээврийн компани болох МИАТ-ын онгоцоор Монголд авч ирсэн. Энэхүү хэргийн гэрч Ш.Алтансүх Францын Вена хот дахь Монголын Элчин сайдын консул энэ хэрэгтэй холбоотой хэмээн мэдэгдэж байсан юм. Харин дараа нь Ш.Алтансүх энэхүү мэдүүлгээ буцаасан байдаг нь хачирхалтай. Элчин сайдын яам ч мөн "Шпигель"-д тайлбар хийхээс татгалзаж байсан юм. Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц Франц улсаас хүн хулгайлсан хэрэгт холбогдож Лондонд бүтэн жилийн турш хоригдож байсан ч Германы талд шилжсэнээсээ хойш сарын дараа эрх чөлөөтэй болсон нь олон хүнд эргэлзээ төрүүлсэн юм. С.Зоригийн аллагыг илчлэхийн оронд энэхүү асуудлыг олон улстай холбоотой том хэрэг болгосон энэ хүнийг сулласныг Их Британийн “Тhе Есоnоmist” сонин “Хурцыг сулласан нь хатагтай Меркелийн айлчалыг тохиолдуулан Монголд долигоносон хэрэг боллоо” хэмээн бичсэн байна.
http://www.spiegel.de/international/world/0.1518.791009.00.html