Хөгжим бүжгийн коллежийн сурагчид болон Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Амартүвшин нарын амжилтыг улсаас үнэлсэн мөнгөн шагналыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр гардууллаа. Москва, Санкт-Петербург хотноо болсон П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн ДБЭТ-ын дуучин Э.Амартүвшинд 52 сая төгрөг олгосон бол ХБКоллежийн есөн сурагчийг 9-19 сая төгрөгөөр шагнажээ. Мөн Франц улсад болсон М.Магины нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Б.Бат-Эрдэнэ, Ж.Ариунзаяа, Ө.Анхзаяа нарт тус бүр 19 сая төгрөг олгосон бол хоёрдугаар байрт орсон Г.Болормаа, К.Солензаяа, Ч.Дөлгөөн, Э.Амина нарыг тус бүр 14, гуравдугаар байрт шалгарсан “Авъяастан” төвийн сурагч Ө.Цовоог есөн сая төгрөгөөр шагнажээ. Мөн Чех улсад болдог Косианы нэрэмжит олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Г.Чингүүн 19 сая төгрөг хүртэв. БСШУ-ны сайдын тушаалаар олгосон эдгээр шагналын нийт дүн 193 сая төгрөг болжээ.
Б.Ганбилэг