Монгол улсын үндэсний өвд тооцогдож буй “Цогт тайж” киноны шинэчилсэн хувилбарыг өнөөдөр Архивын үндэсний төвд хүлээлгэн өглөө. Энэ оны гуравдугаар сард өнгөт дүрстэй болгохоор Франц улсад аваачин засварласан кино хальсыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр албаны хүмүүст гардуулсан юм. Нийт 400000 орчим еврогийн зардал гаргаж энэ киног шинэчиллээ хэмээн сайд Ё.Отгонбаяр хэлжээ. Шинэчлэлтэд оруулах дараагийн киноны тухайд лавлахад сайд “Гадаадад аваачиж, өндөр зардлаар засварлуулж байгаа учраас цаашдаа кино хальсаа дотооддоо сэргээн, засварлах нөхцөл боломжийг бүрдүүлэх тал дээр ажиллана” гэв.
Б.Ганбилэг