Үндэсний статистикийн хорооноос улсын хэмжээнд өнгөрсөн хавар явуулсан аж ахуйн нэгжийн тооллогын эцсийн дүн гарлаа. Нийт 66491 аж ахуй нэгж тоологдсоноос үйл ажиллагааны төрлөөр авч үзвэл 56400 нь ХХК, төрийн өмчит улсын үйлдвэрийн газар, 4060 нь төсвийн байгууллага, 6002 нь төрийн бус байгууллага гэсэн дүн гарчээ. Энэ тоо нь 1998, 2006 онд тоолсонтой харьцуулахад 3,5 дахин нэмэгдсэн гэсэн үг юм. Бүс нутагт гарсан өөрчлөлтийг харахад нийслэл хотод таван жилийн өмнө 20 мянган аж ахуй нэгж тоологдсон бол энэ оны байдлаар хоёр дахин нэмэгдэж 45595 болж өсчээ. Хэдийгээр аж ахуй нэгж олноор байгууллагдаж байгаа ч 1-9 хүнтэй жижиг аж ахуй нэгж 85 хувийг эзэлж буй нь ажлын байр дорвитой нэмэгдэхгүй байгаагийн нэг шалтгаан юм байна. Баян-Өлгий, Говь-Алтай, 4693, Архангай, Булган, Орхон, Өвөрхангай зэрэг хангайн бүсэд 6283, Говьсүмбэр, төв зэрэг төвийн бүсийн аймагт 7554, Дорнод, Сүхбаатар, Хэнтийд 2366 аж ахуй нэгж тоолуулжээ.
Б.Анир