Өнгөрсөн жил явуулсан хүн ам орон сууцны тооллогын нэгдсэн дүнгээр манай улс нийт 2754,685 хүн амтай гэж тоологдсоноос 107 мянга нь хилийн чанадад, үлдсэн 2 сая 600 мянга нь эх орондоо оршин сууж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэхүү тооллого нь суурин хүн амыг Монгол улсын нутаг дэвсгэрт болон гадаадад байгаа гэдгийг нь нарийвчлах болсноороо онцлог, бодитой ажил болсон гэж үзэж байгаа юм. Манай улсын хүн ам 2000-2010 онд 16.1 хувиар өсч, жилийн дундаж өсөлт нь 1.5 хувь болсон. Өсөлтийн энэ хувь өмнөх тооллого хоорондынхоос 0.1 пунктээр илүү болсон нь хүн амын ердийн хөдөлгөөний цэвэр өсөлт сүүлийн арван жилд илүү байсныг харуулж буй аж. 1989-2000 онд таван аймгийн хүн ам өмнөх 10 жилийнхээс буурсан бол 2000-2010 онд зургаан аймаг, нийслэлээс бусад аймгийн хүн амын тоо багасчээ. Үүний үндсэн шалтгаан нь шилжих хөдөлгөөн гэнэ. Энэ тухай Үндэсний статистикийн хорооны дэд дарга Эрдэнэсүрэнгээс тодруулахад “Улаанбаатар хот, Орхон, Өмнөговь аймгийн хүн амын жилийн дундаж өсөлт улсын дунджаас өндөр байна. Ялангуяа Улаанбаатар хотын хүн амын өсөлт улсын дунджаас бараг дөрөв дахин өндөр байгаа нь нийслэл рүү чиглэсэн шилжих хөдөлгөөн ихэссэнийг харуулж байна” гэсэн юм.
Б.Анир