Үндэсний Статистикийн хорооны мэдээллээр мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 6 их наядад хүрчээ. Энэ нь наймдугаар сартай харьцуулахад 2,5 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 57,4 хувиар өссөн үзүүлэлт аж. Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн хэлтсийн орлогч дарга Эрдэнэсангийн хэлж буйгаар энэ нь инфляци өсөхөд нөлөөлөөгүй гэнэ. Харин инфляцийн гол өсөлт нь орон сууц, цахилгаан, ус, түлшнээс болж байгаа юм байна. Улаабаатарт нэг шуудай модны үнэ өмнөхөөсөө 25 хувиар, нэг шуудай нүүрсний үнэ 51 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Мөн боловсролын салбарын үйлчилгээ буюу оюутны сургалтын төлбөр нэмэгдэл 11,9 хувь, нийтийн тээврийн үйлчилгээний нэмэгдэл 15,6 хувь байгаа нь нэгдсэн дүнгээрээ инфляци өсөхөд гол нөлөө үзүүлжээ.
Б.Анир