ХЗДХЯ, төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэг хамтран “Төрийн албан хаагчдын эрүүл мэндэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт зэргээс үүдэн хүн амын дунд өвчлөл их болсон. Ялангуяа суугаа ажилтай Төрийн албан хаагчдын хувьд өвчинд өртөх эрсдэл өндөртэй байдаг. Энэхүү хэлэлцүүлгээр эрүүл амьдрах ёс гэж юу вэ, ач холбогдол, төрийн захиргаа ажилчдынхаа эрүүл мэндийг хэрхэн хамгаалах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Мөн зөв хооллолт, идэвхитэй хөдөлгөөнийг хөхүүлэн дэмжихээр болжээ. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 50 гаруй байгууллага харъяалагддаг юм байна. Тэд эдгээр байгууллагын албан хаагчдыг зөв хооллолт, эрчимтэй хөдөлгөөнд оруулснаар хүн амын дундах өвчлөл эрс буурна гэж үзэж байгаа юм.
Б.Анир