НЗДТГазрын хууль зүйн хэлтсээс санаачлан Монгол улсад Хууль зүй, Дотоод хэргийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ой, нийслэл хот үүсч байгууллагдсаны 372 жилийн ой болон Олон улсын хүний эрхий өдрийг угтаж Нийслэлийн ЗДТГазар, Захирагчийн ажлын албаны албан хаагчдын дунд мэтгэлцээний тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд дээрх хоёр байгууллагын харъяа хэлтэс тус бүрээс гурван хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов. Тэд Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр болон нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтын хүрээнд тулгамдаж байгаа асуудлаар мэтгэлцлээ. Тухайлбал нийслэлд оршин суугчдын татварын тогтолцоог бий болгосноор хотын хүн амын тоо буурна, хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрснээс татгалзах ёстой, төрийн байгууллагууд болон худалдааны төвүүдийг хотын зах руу төвлөрүүлснээр хотын ачааллыг бууруулна, хот санхүүгийн хувьд бие даасан байх ёстой юу зэрэг нийслэлд нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих сэдвийн хүрээнд мэтгэлцсэн юм.
Б.Анир