“Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн өдөр”-ийг манай улс гурав дахь жилдээ зохиох гэж байна. Энэ өдрийг Монголын эдийн засгийн форум, БСШУЯ, МҮХАҮТ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй бөгөөд БСШУ-ы сайд Ё.Отгонбаярын тушаалаар жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдөр орон даяар бүх шатны боловсролын байгууллагууд тэмдэглэх болжээ. Үүний хүрээнд ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудад нэр төр гэж юу болох, нэр төрөө эрхэмлэх, хэрхэн нэр төртэй амьдрах талаар яриа хийж нэр төрийн талаар ойлголт өгөхийн зэрэгцээ тэдний өөрсдийн үзэл бодол, байр суурийг сонсох үүднээс зохион бичлэг, уран илтгэл болон гар зургийн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн бизнесийн байгууллагуудтай хамтран “Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн хөдөлгөөн”-ий талаар мэдээллийг олон нийтэд хүргэхийг зорьж буй юм байна.
Б.Анир