“Шарын гол” ХК-ийн нүүрсний нөөцийг олон улсад мөрддөг JORC ангиллаар 373.8 сая тонн гэж шинэчлэн тогтоожээ. Уг дүгнэлтийг олон улсад нэр хүндтэй “Майкромайн” компани гаргасан байна. Тиймээс тус компанийн удирдлагууд 1.707.404 ширхэг энгийн нэмэлт хувьцаа гаргаж, босгосон хөрөнгөөрөө техник технологийн шинэчлэлт хийж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сайжруулахад зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Нэмж гаргах үнэт цаасны арилжааг захиалгын бүртгэлийн аргаар хийж байгаа бөгөөд нэг бүр нь 11.117 төгрөгний үнэтэй байна. Ирэх даваа гарагт буюу 10 дугаар сарын 17-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан анхдагч зах зээлийн арилжаа явагдах юм. Өнөөдөр “Шарын гол”-ын хувьцааны хаалтын ханш 12,000 төгрөг байлаа. Энэ нь өчигдрийнхөөс 0,08 хувиар өссөн үзүүлэлт юм.
Б.Баярмаа