Өчигдөр Улаанбаатараас ОХУ-руу хувийн онгоцоороо ниссэн Канадын иргэн нэг гэр бүлийн хоёр өнөөдөр Монголд буцан ирж “Чингис хаан” онгоцны буудалд буув. Чита хотын нисэх буудалд өчигдөр очиж буусан Майкл ба Люси Лахей нарыг Оросын хилийн шалган нэвтрүүлэхийн ажилтнууд шалгахад тэдний визийн хугацаа 10 дугаар сарын 10-нд дууссан байжээ. ОХУ-ын хилээр нэвтрэх журмыг зөрчсөн тул хилчид Захиргааны хуулийн дагуу тэднийг 6000 рублиэр торгоод буцаж нисэхийг шаардсан байна. Өнөө өглөө канадчууд манай ИНЕГ-ын холбогдох албаны хүмүүстэй холбоо барьж Монголын агаарын замаар буцаж нисэх, Улаанбаатарт буух зөвшөөрөл хүссэнийг ёсоор болгосон тул онгоцоо цэнэглээд Читээс нисч үдийн үед “Чингис хаан” буудалд буужээ. Тэд энэ удаа Улаанбаатарт сууж буй Оросын дипломат төлөөлөгчийн газарт хандан асуудлаа шийдүүлээд ОХУ-д эргэн очихоор төлөвлөөд байгаа аж.
Майкл, Люси Лахей нар нь өндөр насны тэтгэвэртээ гарсан хүмүүс бөгөөд хувийн онгоцоороо дэлхийг тойрох аялалд гараад есөн сар болж байгаа юм.