Халимагт айлчилж байгаа Оросын ЛАН-ын дарга В.Жириновский XIII Далай ламд Оросын виз олгуулахаар хөөцөлдөнө гэдгээ хэлжээ. Тэрбээр Европт хамгийн том Буддын сүм гэгддэг Элстэй хот дахь Бурхан багшийн алтан сүмд зочлохдоо ийн мэдэгдсэн гэнэ. “Нобелийн энх тайвны шагналтай хүн очих газраа улс төрийн шалтгаанаар очиж чадахгүй, буддын шүтлэгтнүүд оюун санааны эцэгтэйгээ уулзах боломжгүй байгаа нь туйлын хачирхалтай хэрэг” гэж В.Жириновский хэлсэн байна. Оросын Үнэн алдартны шашны хамба, эсвэл Ромын папыг хорвоо дэлхийгээр хэрэн явж сургааль номоо айлдахад нь ямар ч саад учирдаггүйг тэрбээр мөн тэмдэглэн хэлжээ.
   Оросын буддистууд сүүлийн жилүүдэд Далай ламд виз олгохыг нэг бус удаа шаардсан билээ. Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард Халимагийн буддистуудын нийгэмлэг ОХУ-ын ГХЯ-нд ийм хүсэлт бүхий захидал илгээсэн юм. Харин Оросын эрх баригчид Хятадтай харьцаагаа муутгахгүйн тулд ийм хүсэлтийг огт хүлээж авдаггүй бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус улс виз хүссэн Далай ламын хүсэлтэд татгалзсан хариу өгсөн юм.
Б.Амгалан