Есдүгээр сарын башёд сайн барилдаж озэки цол хүртсэн Котошёогикү төрсөн нутагтаа ирээд байна. Өчигдөр Фүкүока мужийн захирагч түүнийг хүлээж авч уулзжээ. Харин өнөөдөр түүнийг, төрсөн хот Янагавагийнхан нь баяр ёслолын байдалтай угтан авч байна. Янагава хотод өнөөдөр хүндтэй зочиддоо зориулдаг усны парад хэмээх Японы уламжлалт баяр ёслолын арга хэмжээг Котошёогикүд зориулан зохион явуулахаар бэлтгэжээ.
   Сүмогийн ертөнцийн сүүлийн үеийн мэдээ гэвэл сэкивакэ Кисеносатогийн бэлтгэлийн талаар спортын хэвлэлүүд нэлээд анхааран бичиж байна. 11 дүгээр сарын Кюүшюү башёд тэрбээр озэки цолны төлөө барилдахаар байгаа билээ. Сүүлийн хоёр башёд тэрбээр нийтдээ 22 даваа аваад байгаа юм. Ирэх барилдаанд тэрбээр 11-ээс дээш удаа давбал эртнээс зүтгээд авч барахгүй байгаа энэ хүндтэй цолыг хүртэх юм. Тачи-ай буюу гарааны техниктээ илүүтэй анхаарч буй Кисеносато өчигдөрийн бэлтгэл дээр дэвжээнийхээ хоёр бөхтэй 17 удаа барилдаад 10-т нь давсан байна.
Б.Амгалан