Хорин зургаан настай Нгуен Тхи Фуонг гэдэг вьетнам бүсгүй эмчид үзүүлэх мөнгөгүй тул өөрийн дураар эм авч ууснаас болж далан настай юм шиг харагдах болжээ. Тэрээр “Dailу mail” сонинд өгсөн ярилцлагадаа “Анх 2008 онд биеэр юм туурч, харшил гараад байсан учир эмийн сангаас нэг эм авч хэрэглэсэн. Эхний нэг сар загатнах нь багассан ч арьсан дээр тууралт нь үлдээд байсан юм. Тэгэхээр нь би ардын уламжлалт тан хэрэглэсэн. Тууралт алга болсон ч үрчлээ гарч, хурдан хөгширч эхэлсэн” гэжээ. Түүний нүүр, цээж болон гэдэсний арьс нь олон хүүхэд гаргасан эмэгтэйнх шиг болсон байна. Харин нүд, шүд нь хэвийн байдалдаа үлдэж, сарын тэмдэг нь ч тогтмол ирдэг гэнэ. Үүний учрыг эмч нар тогтоож чадахгүй байгаа бөгөөд кортикостероид хэмээх бодис агуулсан эм хэрэглэсэн байх магадлалтай гэж таамаглаж байна. Ийм даавар нь арьсны маш ховор өвчний эх үүсвэр болох боломжтой гэнэ. Наснаасаа хөгшин харагдах болсон Нгуен Тхи Фуонг гадуур явахдаа байнга маск зүүж явдаг аж. Нөхөр нь түүнд маш их санаа зовж, хуучин байдалд нь эргүүлж оруулахыг хүсч байгаагаа хэлжээ. Хосууд эмийн сангаас ямар эм худалдаж авснаа санахгүй байгаа юм. Эмчийн зааваргүй, болгоомжгүйгээр эм авч хэрэглэх нь ямар ч эрсдэлд оруулж болохыг энэ бүсгүйн жишээ харуулж байна.
{jathumbnail off}