NBA-ийн тэргүүн Дэвид Стерн хоёр тал ирэх Мягмар гарагт тохиролцоонд хүрч чадахгүй бол Зул сарын үеэрх тоглолтуудыг цуцлах болно гэдгээ мэдэгдлээ. Энэ өдөр багийн эзэд болон тоглогчид холбооны зуучлагчтай хамт хэлэлцээр хийх учиртай юм. Багийн эзэд Лхагва гарагаас эхлэн өөрсдөө хэлэлцээр хийсэн ч ямар нэг үр дүнд хүрээгүй. Зул сарын өдөр буюу 12-р сарын 25-нд NBA-ийн уламжлалт том тоглолтууд болдог. Энэ өдөр хуваарийн дагуу өнгөрсөн улирлын аваргын төлөө тоглосон Даллас Маверикс болон Майами Хит багуудын тэмцээн үзэгчид үзэх боломжтой юм. Одоогоор тэдний хэлэлцээр цалингийн цэсний бүтэц болон орлого хуваарилалтын асуудлаа тохиролцож чадахгүй гацчихаад байгаа. Гэхдээ дараагийн уулзалтанд асуудлыг шийдэж өгөх боломжтой нэгэн хүн оролцох юм байна. Энэ нь NFL буюу Америк хөлбөмбөгийн лигийн локоутыг дуусгахад оролцсон зуучлагч Жорж Коуэн юм. Стерн ч "Хоёр тал илүү ихийг алдахгүйн тулд харилцан буулт хийнэ гэдэгт итгэж байна" гэж өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Б.Хуяг