Испанийн Мадридын “Реал”-ын дасгалжуулагч Жозе Моуриньо Европын аваргад оролцох эрхийн төлөөх нэмэлт тоглолтод Португалын шигшээг удирдана гэсэн цуу ярианд хариулт өгсөн байна.“Европын аваргад оролцох нэмэлт тоглолтод намайг Португалын шигшээг удирдаач гэсэн санал тавьсан тухай яриа бол ор үндэсгүй зүйл. Шигшээ баг удирдах хүсэл алга. Гэхдээ хэдэн сарын өмнө иймэрхүү зүйл яригдаж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ бид тохиролцоонд хүрээгүй байгаа” гэж Моуриньо хэлжээ.
Б.Хуяг