Английн “Манчестер Сити”-гийн довтлогч Карлос Тевес сэлгээгээр гарахаас татгалзсаны улмаас хүнд байдалд орчихоод байгаа билээ. 14 хоногийн турш бэлтгэл хийх эрхгүй байсан Тевес Аргентиндаа очиж, түр амарчихаад ирсэн. Харин өчигдрөөс эхлэн багийнхнаасаа тусдаа бэлтгэл хийх болсон юм. Тевес асуудлыг эвээр шийдэхийн тулд лхагва гаригийн орой Роберто Манчинигийн гэрт зочилжээ. Тэд пүрэв гаригийн өглөө хүртэл тун удаан ярилцсаны эцэст Манчинигийн гэрээс гарахдаа гар барилцаад салсныг хэвлэлийнхэн анаж байгаад харж амжжээ. Гэхдээ Тевес багийнхантайгаа бус тусдаа бэлтгэл хийсэн нь дасгалжуулагч довтлогч хоёр бүрэн эвлэрээгүйг илэрхийлж буй бололтой.
Б.Хуяг