Сири улсад болж буй иргэдийн эсэргүүцэл, жагсаал иргэний дайн болтлоо хүндрэхэд ойрхон байна хэмээн НҮБ-ын төлөөлөгч мэдэгдэж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 10 хүн амиа алдаад байгаа аж. Засгийн газрын хамгаалах хүчин болон иргэдийн дунд мөргөлдөөн үүсч байгаа бөгөөд сүүлийн зургаан сарын хугацаанд 3000 хүн нас баржээ. Ерөнхийлөгч Башар аль Ассадыг эсэргүүцэж байгаа иргэдийн төлөөлөл “Ассад, чиний үе дууссан. Бид ялах болно” хэмээн хашгирцгааж байна.
   Тус улсын эсэргүүцлийн жагсаал Ливи улс дахь Гаддафийн дэглэмийг эсэргүүцсэн бослоготой нэгэн зэрэг эхэлсэн юм. Хамгийн сүүлд 36 хүн амь үрэгдсэн бөгөөд үүний 25 нь засгийн газрын алба хаагч байжээ. Эсэргүүцлийн үеэр нийт 1100 хамгаалалтын ажилтан амь үрэгдсэн гэнэ.
Б.Ганбилэг