Канзас хотод алга болсон 10 сартай охиныг олсон хүнд 100,000 доллар бэлнээр өгнө гэж охиныг өмнө нь танидаг ч үгүй байсан нэгэн мэдэгджээ. Жереми Ирвин, Дебора Брэдли нарын охин Лиза 11 хоногийн өмнө алга болсон юм. Гэхдээ дээрх мэдэгдлийг хийсэн Билл Слэнтон нь охины гэр бүлтэй хамаагүй нэгэн аж. Энэ бүхэн зүгээр л сайхан сэтгэлийн үүднээс тус болж байна гэж тайлбарлажээ. Тэрээр хэлэхдээ “Намайг ийм зүйлээр тоглоогүй, худлаа хэлээгүй гэдгийг хүмүүс ойлгоосой. Тэр охиныг олоод ирвэл би шууд 100.000 доллар гаргаад өгье. Охины гэр бүлд дахиж ийм харамсалтай зүйл тохиохгүй байхыг хүсч байна” гэсэн юм. Слэнтон энэхүү мэдэглээ хэвлэлийнхэнд дуулгах үеэр Ирвиний гэр бүлээс хэн ч ирээгүй байна.
Б.Ганбилэг