Монголын өвлийн спортын тамирчид 2012 онд Австри улсын Инсбург хотноо анх удаа зохиогдох залуучуудын өвлийн олимпт оролцох эрхийн төлөө олон улсын тэмцээнүүдэд өрсөлдсөөр байна . Энэхүү тэмцээнд оролцох эрхийн төлөө манай улсын цанын спортын тамирчид болох Халиун, Өсөхбаяр, Энхсайхан, Ариунтунгалга нар 2011 оны 2-р сард Герман улсад болсон цанын ДАШТ-д оролцсон. Гэхдээ эрх авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ирэх 12-р сарын 8-нд “Олон улсын цанын холбоо”-ноос анхдугаар олимпод оролцох тамирчдын нэрсийг зарлах юм байна.
Харин тамирчны хувийн нормативыг харгалзан үзэж, олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцуулдаг олон улсын тэшүүрийн спортын хорооноос зохион байгуулж байгаа олимпийн эрх олгох хоёр ч тэмцээн байгаа юм байна. Энэ нь ирэх сарын 12,13-ны өдрүүдэд Германд 18,19-ний өдрүүдэд Норвеги улсад зохиогдох бөгөөд эндээс шалгарсан тамирчдыг залуучуудын өвлийн олимпод оролцуулах ажээ. Уг эрхийн төлөөх тэмцээнд оролцох зорилгоор манай улсын тамирчин Энх-Ариун бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Б.Хуяг