Саяхан сүр дуулиан болж шинэ багш, дасгалжуулагчдын бүрэлдэхүүнтэй болсон манай жүдо бөхийн шигшээ багийн тамирчид энэ сарын 16-18-ны хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болох “Гран При” тэмцээнд оролцохоор явлаа. Тэмцээнд эрэгтэй 6 жинд есөн тамирчин, эмэгтэй дөрвөн жинд дөрвөн тамирчин оролцоно. Баг тамирчдыг жүдо бөхийн ерөнхий дасгалжуулагчаар сонсогдсон Монгол улсын гавьяат тамирчин О.Балжинням ахлан явж байгаа бөгөөд “Монголын жүдо бөхийн холбоо”-ноос сургалт хариуцсан захирал Пагва, ерөнхий нарийн бичгийн дарга Бөхбат нар төлөөлөгчөөр оролцож байгаа юм байна.
   Энэ тэмцээнээр олимпийн наадамд оролцох эрхийн оноо олгох бөгөөд тэмцээнд аваргалсан тамирчин 200 оноо, хоёрдугаар байр эзэлсэн тамирчид 120 оноо, гуравдугаар байранд шалгарсан тамирчид 80 оноо авах бөгөөд шагналын сан нь өндөр ажээ. Тус тэмцээнд дэлхийн 75-н орны 463 тамирчин зодоглох юм. Ямартай ч шинэ багш, дасгалжуулагчдаар удирдуулсан манай тамирчид хэрхэн оролцохыг хүлээх л үлдлээ.
Б.Хуяг