“Дэлхийн гар угаах өдөр” өчигдөр боллоо. 2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг дэлхийн гар угаах өдөр болгон зарласан билээ. Тэр өдрөөс хойш эдүгээ энэ өдрийг дөрөв дэх жилдээ дэлхийн 70 гаруй оронд тэмдэглэж байна.
Монгол Улсад Дэлхийн Гар угаах өдрийг тэмдэглэх, гараа савандаж угаахын ач холбогдлыг сурталчлах ажлыг БСШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Усны газар, “Эй Си Эф” олон улсын байгууллага, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар хамтран хийж байна. Уг арга хэмжээ өчигдөр12.00 цагт Эрх чөлөөний талбайд эхэлсэн бөгөөд арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн иргэдэд малгай, VCD, саван зэргийг үнэ төлбөргүй тараасан юм. Мөн гар угаахын ач холбогдол, бохир гараас үүдэлтэй халдварт өвчин, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг үр дагаврын талаар ухуулах сурталчилгаа хийв.
   Жил бүр бохир гарын улмаас тав хүртэлх насны 3,5 сая хүүхэд суулгалт, амьсгалын замын халдварт өвчнөөр нас бардаг байна. Хоол идэх, бэлтгэхийн өмнө, бие засах, хүүхэд хуурайлах, бохирдолтой орчинд ажиллах зэрэг эрсдэлтэй үеийн дараа гараа савандаж угаах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь өвчлөлөөс сэргийлэх хамгийн хямд төсөр, энгийн, үр дүнтэй арга болохыг олон нийтэд ухуулан сурталчилж ойлгуулах нь дэлхийн гар угаах өдрийн гол зорилго аж.
Б.Анир