“ TV5 “ телевиз, “GOM entertainment “ -ийн хамтын бүтээл, телевизийн олон ангит “ Чонын алтан шагай “ уран сайхны кино TV-5 телевизээр үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Киног Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолч, Монголын Утга Зохиолын Хорооны ерөнхийлөгч, доктор профессор До.Цэнджавын “ Чонын алтан шагай “ бестселлер романаас сэдэвлэсэн бөгөөд адал явдалт детектив жанрын сериал болж буйгаараа томоохон давуу талтай ажээ. Тус киноны ерөнхий найруулагчаар “ Удирдагч “, “ Нар ойрхон жаргадаг “ зэрэг уран сайхны киног бүтээсэн найруулагч Д.Энхбаатар ажилласан байна.
   Киноны хөгжмийг “Нисванис “- ын Л.Энх-Амгалан зохиосон ба “Болтугай мандтугай “ хэмээх рок дууг нь хийсэн бол дуучин Ж.Алтанцэцэг бас нэгэн дууг нь дуулжээ. Кинонд Ардын жүжигчин П.Цэрэндагва Д.Мэндбаяр, гавьяат жүжигчин Ж.Сүххуяг, соёлын тэргүүний ажилтан Д.Гүрсэд, Ш.Цэцгээ, У.Мөнгөнцэцэг Д.Дэлгэрсайхан, жүжигчин Н.Цэнгэлжаргал, Ө.Мөнгөнтулга, Н.Ялалт, ,Д.Мөнхбат, , Б.Батбаатар,М.Цолмонсүрэн, Б.Мэндсайхан,А. Энхтүвшин нарын жүжигчид гол дүрийг бүтээжээ.
Б.Анир