ОХУ-д болж буй ФИДЕ-гийн Гран при цуврал тэмцээнд оролцож буй манай Б.Мөнгөнтуул өчигдөр болсон зургаа дахь өрөгт хожигдож тэмцээнд оролцож буй 12 шатарчнаас ганцаараа хамгийн сүүлийн байрт оров. Үүний өмнөх өргийн байдлаар тэрбээр Оросын А.Костенюктай тус бүр нэг оноотойгоор сүүлийн байрыг хуваан эзэлж байсан бол өчигдөрийн өрөгт А.Костенюк Хятадын Цюй Вэньцюньтай тэнцсэнээр манай тамирчнаас 0.5 оноогоор илүү болж 11 дүгээр байранд ороод байна.
   Өчигдөр Б.Мөнгөнтуул Болгарын А.Стефановатай тоглож хожигдсон юм. А.Стефанова нь одоогоор дөрвөн оноотой бөгөөд тэмцээнийг ганц ч хожигдолгүй зургаан оноотой тэргүүлж буй Чжао Сюэгийн араас нэхэж яваа ажээ. Б.Мөнгөнтуул өнөөдөр Оросын Т.Козинцеватай тоглоно. Тэмцээнд оролцож буй 12 шилдэг шатарчин одоо таван өрөг тоглоод ирэх 21-ний өдөр ялагчаа тодруулна.
Б.Амгалан