NBA-гийн хоёр удаагийн бүх оддын багийн тоглогч Карон Батлер дуулиан тарьсан ажил хаялтын үеэр багаа өөрөө сонгох эрхтэйгээр чөлөөт агент болсон билээ. Тэрбээр ажил хаялт дуусмагц “Майами Хит” багтаа буцаад орох бодолтой байгаа тухайгаа Флоридагийн “Фокс” спортын сувагт ярьжээ. К.Батлер 2002 оны драфтын эхний тойргийн номер 10-аар “Майами Хит” багт сонгогдож байсан бөгөөд 2002-2004 оны хооронд хоёр улирал тоглохдоо 12.4 оноогоор дунджилж байв. Тэрээр өнгөрсөн улирлын нэгдүгээр сард өвдгөндөө авсан бэртлийн улмаас улирлын ихэнх тоглолтыг өнжиж, улмаар үзэгчдийн суудлаас NBA-гийн аваргын цомыг хүртсэн билээ. Тэрээр Майами-д буцаад нэгдэх талаараа “Лигт зөвхөн Даллас, Майами гэсэн хоёр баг байгаа юм биш. Өөр олон сайн баг байна, би тэд нарыг үгүйсгээгүй. Гэхдээ надад Майами нь зарим нэг талаараа боломжтой гэж санагдаж байна” гэжээ.
Б.Хуяг