БНАСАУ-ын Ким Ир Сений их сургуулийн ерөнхийлөгч Сөн Жа Риб тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-нд МУИС-д айлчилж, захирал С.Төмөр-Очиртой уулзлаа. Тэд солонгос хэл, соёл судлалын салбар дахь хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд ийнхүү хамтын ажиллагаа эхлүүлснээр хоёр талын багш эрдэмтэд харилцан зочилж, сургалт судалгаа явуулж, бие биенээсээ мэдлэг, туршлага солилцох таатай боломж бүрдэж байгаа аж. Энэхүү гэрээний хүрээнд хоёр тал мэдээллийн технологи, био технологи, хими зэрэг байгалийн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах юм. Мөн энэ үеэр тус сургуулийн захирал Монгол улсын эрт ба дунд үеийн түүхийн судалгаа хийхэд сургуулийнхаа эрдэмтдэд туслалцаа үзүүлэхийг МУИС-ийн удирдлагаас хүссэн байна.
Б.Анир