“Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөгийг олгохоо “Хадгаламж” банк албан ёсоор зогсоожээ. Өчигдөр буюу тухайн сарын мөнгөний олголт эхэлдэг 16-ны өдрийн өглөө “Хадгаламж” банкны салбарууд үүдэндээ энэ тухай мэдэгдсэн бичиг наасан байна. Уг бичигт “Эх орны хишиг, хувийг иргэдэд бэлнээр олгохдоо үйлчилгээний хураамжид авч байгаа 350 төгрөгийг хэрхэн шийдвэрлэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж тогтоохоор болсон. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газраас 10 дугаар сарын 14-ний өдрийн 4/2189 албан тоотын дагуу 10 сарын 15-наас эхлэн Хүний хөгжил сангийн мөнгөний олголтыг түр хугацаагаар зогсоосныг мэдэгдэж байна. Засгийн газрын хуралдааны шийдвэр эцэслэн гарсаны дараа хэвийн олгогдох болно” гэжээ.
“Хадгаламж” банк энэ бичигтэйгээ зэрэгцүүлэн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас ирүүлсэн албан тоотыг олон нийтэд толилуулсан байна. Уг тоотод “Эх орны хишиг, хувийг иргэдэд бэлнээр олгохдоо үйлчилгээний хураамжид авч байгаа 350 төгрөгийг хэрхэн шийдвэрлэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа тул хуралдаанаас тодорхой шийдвэр гартал хүний хөгжил сангийн мөнгийг олгохоо түр зогсооно уу. Санхүүгийн хэлтсийн дарга Д.Билэгмаа ” гэжээ.