Өвөр Монголын Баяннуур хотын дэд дарга Ли Шигуйд оноосон цаазаар авах
ялыг Бугат хотын Ардын шүүх хоёр жилээр хойшлуулав. Хахуулийн хэргээр
шийтгэгдсэн түүний ялыг ийнхүү хойшлуулсныг “өршөөл” гэж үзэж болох юм.

Өвөр Монголын Баяннуур хотын дэд дарга Ли Шигуйд оноосон цаазаар авах ялыг Бугат хотын Ардын шүүх хоёр жилээр хойшлуулав. Хахуулийн хэргээр шийтгэгдсэн түүний ялыг ийнхүү хойшлуулсныг “өршөөл” гэж үзэж болох юм. Хоёр жилийн хугацаанд үлгэр жишээ байж, гэмээ ухаарсан бол бүх насаар нь хорих ялаар сольж болдог ажээ.
“Синьхуа” агентлагийн мэдээлснээр Ли Шигуй нь 2005-2011 онд буюу баригдах хүртлээ барилгын захиалагч нараас нийт 15,36 сая юань (2,46 сая ам.доллар), 10 мянган ам.доллар, 616 мянган юаний үнэ бүхий 2 кг алт хахуульд авчээ.
Шүүхээс мөн түүний бүх хөрөнгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн бөгөөд Ли Шигуй ялаа давж заалдаагүй байна.