ОХУ-ын Санкт-Петербург хотын Буддын дацангийн цомын нэрэмжит бөхийн тэмцээн өчигдөр болж өнгөрөв. Уг тэмцээнийг 96 жилийн түүхтэй Дүйнхорын дацан, залуучуудын олон нийтийн “Цагаан даль” нийгэмлэгээс санаачлан зохион байгуулжээ. Оросын буддын шашны төв Санкт-Петербургийн Дүйнхорын дацангийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлсэнээр энэ тэмцээн нь Оросын баруун болон хойд нутгийн буддын шашинтнуудыг нэгтгэх, үндэсний бөхийг олон нийтэд дэлгэрүүлэх, үндэстэн хоорондын харилцааг бэхжүүлэх зорилготой аж. Тэмцээнийг гурван жилийн өмнөөс зохиосон бөгөөд Монголын бөхчүүд хоёр дахиас нь оролцсон бол энэ жилийнхэд Санкт-Петербург, Буриад, Халимаг, Тува, Якут, Дагестан, Монголын бөхчүүд оролцсон байна. 63, 75, +75 кг-ийн жингийн ангиллаар зохиогдсон энэ тэмцээн Санкт-Петербургийн төвийн Манежная талбайн Өвлийн спортын ордонд болжээ.
Европ дахь буддын шашны анхны сүм болох Санкт-Петербургийн Дүйнхорын дацанг 1915 онд Буриадын цанид хамба Агваандоржиев, XIII Далай лам, VIII Богд Жавзандамба хутагт болон сүсэгтнүүдийн хандиваар босгосон билээ. Монгол бөхийн нэг хувилбар болох буриад бөхийн барилдаан Оросын буддын сүсэгтнүүдийн шашин соёлын бүхий л арга хэмжээний нэг хэсэг болдог бөгөөд хамгийн сүүлд 10 дугаар сарын эхээр Буриадын Иволгын дацанд Итгэл хамбад мандал өргөх ёслолын үеэр ч уламжлал ёсоор эрийн гурван наадам зохиогдсон билээ. Мөн сонирхолтой нь, 2010 оны тавдугаар сард Москвагийн Улаан талбайд Ард түмний найрамдлын цомын нэрэмжит монгол бөхийн барилдаан болсон юм.
{mp4-flvremote}http://www.24tsag.mn/images/uploaded/videos/20111017/barbe.mp4{/mp4-flvremote}