Саудын Арабын хаан Абдулла ибн Абдель Азиз нугасандаа мэс засал хийлгэхээр Эр Рияд хотын эмнэлэгт өчигдөр хэвтжээ. Хааны бие төлөөлөгч түүнд мэс засал хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан бөгөөд мэс заслыг хааны нугасны гуравдугаар үенд хийнэ гэнэ.
Абдулла ибн Абдель Азиз өмнө нь 10 дугаар сард АНУ-д мөн нугасандаа мэс засал хийлгэж байжээ. 87 настай хааны биеийн байдал сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхааралд өртөж байсан юм. Мөн одоо АНУ-д эмчлүүлж буй, хаан ширээ залгамжлах хунтайж Халед бин Султан бин Абдул-Азизын биеийн байдал тааруу байгааг хэвлэлүүд бичиж байна. Тухайлбал WIkiLeaks түүнийг эрүүл мэндийн хувьд хаан ширээ залгамжлах бололцоогүй болсон талаар АНУ-ын ЭСЯ-ны нууц цахилгааныг нийтэлж байсан билээ. Хэрвээ энэ үнэн бол хаан ширээг Абдулла ибн Абдель Азизын үеэл дүү, Саудын Арабын Дотоод хэргийн сайд, 70 настай хунтайж Наиф залгамжилна. Энэ улсад тогтсон ёсоор бол хаан ширээг юуны түрүүнд хааны дүү нар, түүний дараагаар хааны хөвгүүд залгамжлах учиртай. Одоогоор хаан ширээнд суух эрхтэй 20 гаруй хүн байгаа боловч тэдний цөөн хэд нь л хаан болох бодит бололцоотой юм.