Энэ оны Төсвийн тухай хуульд Үндсэн хуулийн Цэцийн даргын төсвийн багцад 45.7 сая төгрөг төсөвлөжээ. Үүнийгээ компьютер, тоног төхөөрөмжид бүгдийг нь зарцуулах аж. Харин төсвийн тодотголын төсөлд тусгаснаар нэмж, хасахгүй 45.7 сая төгрөг тусгажээ. Өнгөрсөн оны тухайд Цэцийн дарга 417.4 сая төгрөг захиран зарцуулах эрхтэй байв. Авилгатай тэмцэх газрын даргын тухайд өнгөрсөн оны төсөвт 3.762.9 сая төгрөг төсөвлөн зарцуулсан байна. Энэ оны төсөвт 1.528.4 сая төгрөг төсөвлөснөөс 782.9 сая төгрөг захиран зарцуулах эрхтэй байгаа аж. Сүхбаатар дүүргийн конторын барилгын өргөтгөлд 1.065.0 сая төгрөг төсөвлөснөөс энэ онд 319.5 сая төгрөгийг хэрэглэх юм байна. Мөн тоног төхөөрөмжид 463.4 сая төгрөг зарцуулах аж. Гэхдээ төсвийн тодотгод тусгаснаар 1.789.2 сая төгрөг болгон нэмгэдүүлжээ. Сүхбаатар дүүргийн конторын барилгын ажилд 1.065.0 сая төгрөг төсөвлөсөн боловч тодотголоор 1.325.8 сая төгрөг болгожээ. Харин тоног төхөөрөмжид зарцуулах мөнгө нь хэвээрээ байгаа юм. Нэг ёсондоо Үндсэн хуулийн Цэц, Авилгатай тэмцэх газар хоёулаа даргагүй байгаа. Гэтэл тухайн газрын даргын захиран зарцуулах ёстой төсөв нэмэгдээд байгаа нь ямар учиртай юм бол.