Олон улсын Валютын сангийн шинжээчид Арабын орнуудад гарсан ардчилсан хөдөлгөөн тухайн улсын эдийн засагт хэр хэмжээний хохирол учруулсаныг тооцоолон гаргажээ. Гарсан үймээн хөдөлгөөн илүү өргөн хүрээ хамарсан Африк, Ойрхи Дорнодын орнууд нийтдээ 55 тэрбум долларын хохирол амссан гэж шинжээчид үзсэн байна. Эдгээр орнуудын ДНБ 20.6 тэрбумаар багассан бол төсвийн орлого буурч, зарлага нэмэгдсэнээр 35.3 тэрбумын алдагдал хүлээжээ. Эдэн дотроо хамгийн их хохирол амссан Ливи 7.7, Сири зургаан тэрбумаар хохирсон байна. Йемен, Бахрэйн, Тунис, Египетийн хүлээсэн алдагдал эднээс арай бага юм. Йеменд ДНБ-ий алдагдал 6.4 хувь болж хүн амынх нь 15 хувь ядуурсан бол Тунис 5.2 хувийн алдагдал хүлээж улсынх нь эдийн засгийн бүх салбар хямралд нэрвэгджээ. Харин Египет ДНБ-ийхээ 4.2, Бахрэйн 2.7 хувийг алдсан гэнэ.