Мото спортын ОУХМ Э.Халиунболд ӨМӨЗО-ны Биеийн тамир, спортын хороо, МҮОХ-ноос хамтран Өвөр Монголын Ордос хот буюу Зүүн гар хошуунд энэ сарын 8-11-нд зохион байгуулсан автомашин, мотоциклын бартаат замын уралдаанд мотоциклийн төрлөөрөө түрүүлжээ. Тэмцээнд ОУХМ Д.Болдбаатар, Ш.Гансүх, Э.Халиунболд, Х,Тэмүүжин зэрэг тамирчин, дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг, Б.Хадбаатар нарын 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон байна. Мотоциклийн бартаат замын уралдааны төрөлд манай зургаан тамирчин оролцсон ба нийт 40 тамирчин гараанаас гарснаас Э.Халиунболд түрүүлж, Х.Тэмүүжин удаах байрт шалгарч Ази тивдээ шилдэг гэдгээ харуулсан байна. Харин автомашины бартаат замын уралдаанд 70 баг оролцсоноос манай тамирчид VII байр эзэлжээ. Уралдааныг БНХАУ-ын Авто, мото спортын холбоо, ӨМӨЗО-ны Биеийн тамир, спортын хороо ивээн тэтгэсэн бөгөөд “Жилээс жилд шагналын сангаа өсгөх болно” гэжээ. Сонирхуулахад ОУХМ Э.Халиунболд 10000 иенээр шагнуулсан аж.