Төв аймгийн Баян суманд байдаг архичдыг албадан эмчлэх газар энэ явдал өнгөрсөн Баасан гарагт болжээ. Тус газрын ажилтан Х-ийн ярьсанаар тэнд эмчлүүлж байсан Болат гэгчийг авахаар ирлээ гэсээр тэр өдөр нэгэн казах эр ирсэн байна. 18 жилийн өмнө Казахстанд гарсан Мурат хэмээх тэр эр өнгөрсөн хугацаанд анх удаа Монголд ирсэн нь тэр аж. Түүний дүү Болат энд эмчлүүлэхээр Налайхын шүүхийн шийдвэрээр ирээд долоо хонож байсан аж. Ах дүү хоёрын 18 жилийн дараах уулзалт хөндлөнгийн хүнд тийм ч сэтгэл хөдөлгөм болоогүй гэнэ. Мэнд мэдэлцсэн төдий болоод дүү нь, би архи уудаггүй, харин манай авгай гэхчлэн яриад уйлж гарчээ. Ах нь ч дүүгээ тайвшруулж аваад дагуулан гарч одсон байна. Тэрбээр дүүгээ гэр бүлийн хамтаар Казахстанд аваачихаар Монголд ирсэн гэнэ.