Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа тэргүүтэй ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллах үеэр архигүй аймаг болох тухай ярилцжээ. Тэд энэ сарын 14-16-ны өдөр тус аймгийн Даланзадгад, Ханбогд, Цогтцэций сумаар явж, иргэдтэй уулзсан байна. Орон нутгийн удирдах албаны хүмүүс “Архидалтгүй загвар аймаг” болохыг ард иргэддээ уриалсан гэдгээ хэлжээ. Гэхдээ уриалаад өнгөрөх нэг хэрэг, уухгүй, уулгахгүй байх нь өөр хэрэг. Тийм учраас уг асуудлыг аймаг, сумын “Иргэний танхим”-аар хэлэлцүүлэхээр шийджээ. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Архигүй Монголын төлөө” аянд өмнөговьчууд оролцохоор болсон нь энэ юм.
Уул уурхай хөгжиж, бүтээн байгуулалт өрнөх тус аймагт гардаг гэмт хэргийн 40 хувь нь согтуу үедээ үйлдсэн хэрэг байдаг аж. Тиймээс өнгөрсөн жил 30 гаруй хүнийг архинаас гаргах албадан эмчилгээнд хамруулсан юм. Архинд орсон, донтох шатандаа яваа хүмүүсийг эмчилгээнд оруулахад хөрөнгө мөнгөний асуудал бэрхшээл учруулдаг тухай цагдаагийн газрынхан хэлдэг байна.