Улаанбаатар хотод шинээр байгуулсан найман бие засах газар ажиллаж байна. Баруун, зүүн дөрвөн замын автобусны буудалд, Улаанбаатар зочид буудлын урд, 120 мянгатын автобусны буудалд, 100 айлын авто замын уулзварт, Бөмбөгөр худалдааны төв болон СХД-ийн 13-р эрүүл мэндийн нэгдлийн ард тус тус ажиллаж байгаа юм. Энэ онд нийт 10 бие засах цэг байгуулах ёстойгоос одоо хоёр цэг ажлаа дуусах шатандаа явна. Багануур, Багахангай дүүрэгт барьж буй бие засах газрыг Нийслэлийн баяраас өмнө буюу ирэх долоо хоногт дуусгахыг хичээж байгаа ажээ.
Шинэ бие засах газрыг нийслэлд 100 цэгт барьсанаар хөрсний бохирдол, эрүүл ахуйн цэвэр орчин бүрдэнэ хэмээн “Улаанбаатар сан”-гийн гүйцэтгэх захирал Р.Хадбаатар хэллээ. Бүтээн байгуулалтын ажил ирэх хавраас үргэлжлэх юм.